/ / АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙГ ХАМАРСАН “ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙГ ХАМАРСАН “ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн газраас 2017 онд ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хуваарьт заасны дагуу болон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдээс “Алба хаагчдын гэр бүлийн дунд тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулах, оролцоог нэмэгдүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хэрэгжүүлэх, урлаг, уран сайхны “Өдөрлөг”-ийн арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

 “Өдөрлөг”-ийн арга хэмжээ “Их тал” ресторанд зохион байгуулагдан, алба хаагч нарын ар гэрээс 70 гаруй хүн хамрагдсан байна.

 Уг арга хэмжээ батлагдсан хөтөлбөрийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас болон Цагдаагийн газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, ажлын зохион байгуулалт, эргүүл, жижүүрийн цагийн хуваарь, хийж гүйцэтгэж байгаа ажлын товч мэдээллийг танилцуулж, алба хаагч нарын гэр бүлээс санал хүсэлт, судалгаа аван, гэр бүлийн гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах, “Өдрийг зоог” барих, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0132-р ангийн хамтарсан урлагын арга хэмжээ, “Сар шинэ”-ийн баярын арга хэмжээг угтсан азтан шалгаруулах сугалааг тус тус зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна