/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9,1 дэх хэсэгт цагдаагийн тангараг шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан алба хаагчдыг тангараг өргүүлэх, хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мягмар гарагийн 11 цаг 40 минутанд Морин цагт Цагдаагийн газрын жагсаалын талбай дээр зохион явагдлаа.

 Ёслолын ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, цагдаагийн ахмад ажилчид, иргэд урилгаар оролцсон бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат хүлээн авч, ёслолын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж дууслаа.

 Арга хэмжээг орон нутгийн “ТV6”, “Дорнод”, “Мижи” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлан ажилласан байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна