/ / 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ, “САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН ЯВАГДЛАА.

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ, “САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус Цагдаагийн газрын 2017 оны 1 дүгээр улирлын цугларалт, сургалт “Сахилга ёс зүйн зөвлөгөөн” 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 06,00 цагт нийт бие бүрэлдэхүүний түргэн цугларалтаар эхлэсэн байна.

Уг зөвлөгөөнөөр алба хаагчдын сахилга хариуцлагын өнөөгийн байдлыг хэлэлцэж, Цагдаагийн байгууллагын 2017 оны зорилт, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан даалгавар, үүрэг, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийн хэрэгжилтийг бүрэн хангаж, 1 дүгээр улирлын сахилга хариуцлага, алба хаагчдаас албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сахилга ёс зүйн ноцтой зөрчил дутагдал гаргахгүй байж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эвсэг хамт олон байж, дарга, ахлах албан тушаалтнуудын манлайллыг дээшлүүлэх УРИАЛГА дэвшүүлж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар уриалсан байна. Зөвлөгөөнөөр сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх үүднээс алба хаагчдад сургалт орсон байна. Зөвлөгөөний дараа Онцгой байдлын газар, Гадаадын харъяат, Дорнод их дээд сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний албанаас сургалтууд хуваарийн дагуу орсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна