/ / "ХҮҮХДИЙН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ХҮҮХДИЙН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус Цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын тасгаас “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион явууллаа.

   Уг арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд урлагийн тоглолт сонирхуулж, багачуудын дунд дартс, гүйлт, уран уншлагын тэмцээнийг зохион явуулан 1,2,3 дугаар байруудад шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

            Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд “Азтан “ шалгаруулах сугалаа явуулан, 21 төрлийн бэлэг болох хүүхдийн тоглоом, АСА цирк үзэх эрхийн бичиг зэрэг шагналыг гардуулан, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг  шорлог, торт, зайрмаг, амттангаар дайлж, гарын бэлэг гардуулсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна