/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн газрын алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Шагналын арга хэмжээ Аймгийн Хөгжимт драмын театр дээр зохион явагдсан байна аймгийн “Тэргүүнийн ажилтан” цол тэмдэгээр ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, үйлчлэгч Ж.Оюунцэцэг, эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа, зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшин, “Хүндэт жуух” бичгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлбаатар, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнх-Эрдэнэ, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Гантулга,  цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баатарсүрэн нар тус тус шагнуулсан байна.

Аймаг хотын шагналаар шагнагдсан алба хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна