/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардуулах, цол олгох арга хэмжээ 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион явагдлаа.

Цол, шагналын арга хэмжээг нээж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн болон ирсэн зочид төлөөлөгч нарт хандан үг хэлж, амжилт хүслээ.

Цагдаагийн хугацааны цолоор 10 алба хаагч шагнасны дотор цагдаагийн ахлах дэслэгч цолоор 5, цагдаагийн ахмад цолоор 5 алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч цолоор 4, цагдаагийн ахлагч цолоор 4 алба хаагч шагнагдан, 1  алба хаагч цагдаагийн дэслэгч цолоор шагнагдан офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, цол мөрдсөө гардан авсан юм.

Хугацааны “Цагдаагийн ахмад” цолоор Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулга, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэхүү, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунтөр, аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч С.Баатарсүх, “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Хадбаатар, Э.Түвшинтөгс, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Саранхүү, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхсайхан, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболд, хүнийн нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ч.Одхүү, “Цагдаагийн дэслэгч” цолоор зохицуулагч, цагдаагийн ахлагч Ч.Улз, “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Сарансүх, Б.Ачхүү, Г.Хилийнчулуу, Ш.Отгонбаатар, “Цагдаагийн ахлагч” цолоор цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Энхбаяр, С.Соронзонболд, Г.Хосбаяр, Б.Отгонбат нар тус тус шагнууллаа.

Мөн Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр аж ахуйн ажилтан, цагдаагийн ахмад С.Баатарсүх, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэхүү, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Үнэнбат, цагдаа, цагдаагийн ахлагч Б.Хилийнчулуу, “Хүндэт жуух” бичгээр эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэ, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Саранхүү, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Одхүү, Б.Одгэрэл, үйлчлэгч Б.Оюунтуяа нар тус тус шагнууллаа.

Цагдаагийн ахмад ажилтан Т.Намсрайжав ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, ахмад ажилтан Х.Болдбаатар ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичиг, ахмад ажилтан Н.Болдсайхан, П.Энхболд нар “Албаны төлөө-1” тэмдэгээр тус тус шагнаж урамшуулан, хүрэлцэн ирсэн ахмад ажилчиддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан байна.  

Цагдаагийн албанд шинээр томилогдон орсон 4 алба хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

Арга хэмжээний төгсгөлд бие бүрэлдэхүүн болон ахмад ажилчид ёслолын жагсаалаар жагсан ирсэн зочид төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон цолоор шагнагдсан алба хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна