/ / БАЯР НААМДЫН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

БАЯР НААМДЫН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96, Дорнод аймаг байгуулагдсаны 86  жилийн ойн баярын үеэр ард иргэдийнхээ амар амгалан байдлыг хангах зорилгоор цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Иргэд олноор цуглардаг хурдан морь, наадмын талбай, тусгаар тогтнолын талбайн орчмоор морьт эргүүл болон явган, хөдөлгөөнт эргүүлийг тогтмол зохион байгуулж, баяр наамдын үеэр нийт 155 алба хаагч, 19 автомашин,15 мотоциклтэй үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор замын болон хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаны үр дүнд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй Дорнодын зон олон тайван сайхан наадлаа.

Save

Save

Save

Save

Save

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна