/ / ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛОН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАР ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛОН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАР ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГазрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нар Дорнод аймагт 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүрэлцэн ирж, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзахаас гадна салбарынхаа агентлагын дарга нартай уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Уулзалтын үеэр Халх гол сумын цагдаагийн кабоны талаар шийдвэрлэж өгөхийг ХЗДХ-ийн сайдаас хүссэн юм. Энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгнө гэдгээ ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр дуулгалаа.

Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, малын хулгайн хэрэг нэлээд гардаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Иймээс гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд авто замын магистрал шугамын дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Save

Save

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна