/ / АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙГ ХАМАРСАН “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙГ ХАМАРСАН “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн газраас алба хаагч нарын гэр бүлийн гишүүдээс “Алба хаагчдын гэр бүлийн дунд тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулах, оролцоог нэмэгдүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хэрэгжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг гэр бүлийн хамт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Гэр бүлийн өдөрлөг”-ийн арга хэмжээг 2017 оны 09 дугаар сарын 09-ний өдөр амралтын газар зохион байгууллаа.

Уг арга хэмжээ батлагдсан хөтөлбөрийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас болон Цагдаагийн газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, ажлын зохион байгуулалт, эргүүл, жижүүрийн цагийн хуваарь, хийж гүйцэтгэж байгаа ажлын товч мэдээллийг танилцуулж, алба хаагч нарын гэр бүлээс санал хүсэлт, судалгаа авсан байна.

Алба хаагчид болон гэр бүлийн гишүүдийг хамарсан үндэсний бөхийн барилдаан, “3-ийн эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхдүүдийн дунд нас насны ангиллаар гүйлтийн тэмцээн, шатар, даамын тэмцээн, байт сурийн харваа гэх мэт олон төрлийн тэмцээн зохион байгуулж,  “Өдрийг зоог” барих, урлагын арга хэмжээ, азтан шалгаруулах сугалаа, гэр бүлийн гишүүд бүрт гарын бэлэг гардуулах зэрэг арга хэмжээг явуулсан байна.

 

Save

Save

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна