/ / ДОРНОД АЙМГИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

             Дорнод аймгийн хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 2.719.800.000 төгрөгний хохиролтой 319 холбогдогчтой, 420 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 44 хэргээр буюу 11.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 50.4 хувьтай байна.

             Гэмт хэргийн улмаас 29 хүннасбарж, 184 хүнгэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 20 буюу 222.2 хувь, гэмтсэн хүний тоо 7 буюу 3.0 хувиар өссөн байна.

Иргэдажахуйннэгжбайгууллагад учирсан хохирлын 360.300.000 төгрөгбуюу 13.2 хувийг нөхөнтөлүүлсэн.

Дээрэмдэх хэрэг 10 хэргээр буюу 3.3 дахин, булаах хэрэг 2 хэргээр буюу 100 хувь, зам тээврийн гэмт хэрэг 6 хэргээр буюу 23.0 хувь, танхайрах хэрэг 6 хэргээр буюу 100 хувиар,  эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэг 3 хэргээр буюу 100 хувь,  бусдыг амиа хорлоход хүргэх, золгүй учрал 15 хэргээр буюу 15 дахин, бусдын бис махбодид гэмтэл учруулах хэрэг 11 хэргээр буюу 8.0 хувь, залилан мэхлэх хэрэг 3 хэргээр буюу 37.5 хувь, байгаль хамгалах журмын эсрэг хэрэг 7 хэргээр буюу 87.5 хувь, шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг 1 хэргээр 100 хувиар, бусад төрлийн хэрэг 15 хэрэг буюу 44.1 хувиар тус тус өсч, хулгайлах хэрэг 6 хэргээр буюу 4.9 хувь, завших хэрэг 3 хэргээр буюу 50.0 хувиар, хүнийг санаатай алах хэрэг 1 хэргээр 20,0 хувь, бусад төрлийн хэрэг 7 хэргээр буюу 21.2 хувиар, хүчиндэх хэрэг 1 хэргээр буюу 11.1 хувиар,  эм бэлдмэл, бодис хууль бусаар тээвэрлэх хэрэг 1 хэргээр буюу 50.0 хувиар тус тус буурч, захиргааны журмын эсрэг хэрэг урьд оны ижил түвшинд байна.

Мал хулгайлах хэрэг 11 хэргээр буюу 26.2 хувиар буурч, иргэдийн өмчийн хулгай 2 хэргээр буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүндэвтэр гэмт хэргийн гаралт 38 хэргээр буюу 28.4 хувь, онц хүнд хэргийн гаралт 4 хэргээр буюу 57.1 хувиар буурч, хөнгөн хэргийн гаралт 52 хэргээр буюу 24.6 хувь, хүнд хэргийн гаралт 34 хэргээр буюу 141.7 хувиар өссөн байна.

Хөнгөн хэргийн илрүүлэлт 40.4% байгаа нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувь, хүндэвтэр хэргийн илрүүлэлт 72.6% байгаа нь 5.1 хувь, хүнд хэргийн илрүүлэлт 28.9% байгаа нь 65.2 хувиар тус тус буурсан, онц хүнд хэргийн илрүүлэлт 100% буюу ижил түвшинд байна.

Тухайн онд шинээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 4536 хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 1149 буюу 20.2 хувиар буурчээ.

Гэмт хэргийн талаарх 1187 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 254 буюу 17.6 хувиар, зөрчлийн талаарх 4022 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 673 буюу 16.7 хувиар буурсан ба 41 буюу 0.9 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн болон цагдаагийн алба хаагч нараас илрүүлсэн нийт зөрчил 10895 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3812 буюу 25.9 хувь буурч, үүнээс 341 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон  нь өнгөрсөн оны мөн үеэс 216 буюу 38.8 хувиар буурсан ба 390 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 49 буюу 14.4 хувиар өссөн, зөрчил гаргасан 10159 иргэн, 5  байгууллага, аж ахуйн нэгж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3647 буюу 26.4 хувиар, 419.477.400 төгрөгний торгууль ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 391.597 төгрөг буюу 0.1 хувиар буурсан, архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2832 хүнийг эрүүлжүүлсэн нь 399 буюу 12.3 хувиар буурсан үзүүлэлттэй  байна.

    

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна