/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн болов. Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, хэлэлцэх асуудлын хөтөлбөр зэргийг гарган аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн газрын дарга нар батлан зөвлөгөөн ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулагдав. Хамтарсан зөвлөгөөнд Дорнод аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат болон ЭЦТ, МБТ, ХБТ, ЗЦТ, НХЖХТ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах эрх бүхий алба хаагч нар албадын дарга нар, аймгийн прокурорын газрын эрх бүхий прокурорууд оролцож цаг үеийн шинжтэй тулгамдаж буй асуудал, хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар ойлголтын зөрүүтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулж 8 чиглэл бүхий зөвлөмж гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна