/ / ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЦАГААН-ОВОО, БАЯН-УУЛ, СЭРГЭЛЭН СУМДАД АЖИЛЛАЛАА

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЦАГААН-ОВОО, БАЯН-УУЛ, СЭРГЭЛЭН СУМДАД АЖИЛЛАЛАА

         Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвлөлийн гишүүдээс сумын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажилтай танилцах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, газар дээр нь шийдвэрлэж хариу өгөх, шалган зааварчлах зорилгоор Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумдад 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтохоор ахлуулсан ажлын хэсэгт Аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан зэрэг зөвлөлийн гишүүд оролцож ажиллалаа. Тус ажлын хүрээнд шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар иргэдэд сурталчлан мэдээлэл хийж ажиллалаа.

Уг арга хэмжээний үеэр Хилийн цэргийн 0132 дугаар ангийн “Хэрлэн” хамтлаг болон цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан урлагийн тоглолтыг үзэж сонирхууллаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна