/ / ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх” журам /код 904/-д заасныг тус тус үндэслэл болгон Бүгд Найрамдах Улс Тунхагласны өдрийг тохиолдуулан цагдаагийн албанд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй дараах алба хаагчдад ЦЕГ-ын даргын 2017.11.23-ны өдрийн Б/555 тоот тушаалаар хугацааны цол шагнагдлаа.

Үүнд:

Матад сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Энхтөрийг цагдаагийн “Дэд хурандаа” цолоор,

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад П.Ганхуягийг цагдаагийн “Хошууч” цолоор, 

Баян-Уул сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Г.Болдоо, ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батсайхан нарыг “Цагдаагийн ахмад” цолоор, 

Баянтүмэн сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Мөнгөнбагана, Чойбалсан сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Чулуунбаяр, Чулуунхороот сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхзолбоо, Цагаан-Овоо сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Цэндпүрэв, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Зориг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Нэргүй, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Баяржаргал, Халхгол сум дахь цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөр нарыг хугацааны цагдаагийн “Ахлах дэслэгч” цолоор

 Баян-Уул сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Батнасан, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Одхүү нарт хугацааны цагдаагийн “Ахлах ахлагч” цолоор

 Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Энхтулгад урьд эдэлж байсан цагдаагийн “Ахлагч” цол, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Анхбаярт хугацааны цагдаагийн “Ахлагч” цолоор тус тус шагналаа.

            Мөн ЦЕГ-ын даргын 2017.11.23-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл үр бүтээл гарган ажилласан дараах алба хаагчдыг “Баярын бичиг”, албан тушаалын сарын үндсэн цалингийн арав /10/ хувиар шагнасан байна.

Үүнд: Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Пүрэвдорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр нарыг тус тус шагнав.

            Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр Захиргааны удирдлагын тасгийн нярав, цагдаагийн дэд ахлагч Э.Энхтүвшин.

Аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй онц хүнд гэм хэргийг мэргэжлийн ур чадвар гарган мэдээ, мэдээлэл олж илрүүлсэн Баян-Уул сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэл, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Соёл-Эрдэнэ, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Ганзориг нарыг тус тус шагнаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны тогтоолд зааснаар “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт”-д бүртгэгдэн томилогдсон цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Цолмон, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Мөнхтулга нар Цагдаагийн байгууллагын “Тангараг” өргөлөө.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна