/ / “ЭРҮҮЛ ЦАГДАА ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ АЛБАНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭРҮҮЛ ЦАГДАА ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ АЛБАНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв аж төрөх зан үйлийг хэвшүүлэх замаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилготой "Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн ХШҮХэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг байцаагч, хүний их эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Төгөлдөрөөр ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус Цагдаагийн газарт хүрэлцэн ирж, албаны сургалтуудыг орж, алба хаагчдаас санал асуулга авч ажиллалаа.

         Албаны сургалтаар зөв зохистой хооллолт, хүнсний эрүүл ахуй, архи тамхины хор уршиг, чихэрийн шижин, элэгний В, С вирусын талаар танин мэдэхүйн сургалтуудыг орохын зэрэгцээ, сэтгэл зүйн сорил авч, алба хаагчдын түвшинг тодорхойлон, ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах талаар үнэтэй зөвлөмжийг өгч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна