ХСИСУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ТӨГССӨН АЛБА ХААГЧИД БОЛОН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын Их сургуулийн “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх, ЦЕГ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/438 дугаартай тушаалаар Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2018 онд "Цагдаа- хууль сахиулах ажил" мэргэжлээр төгсөж, тус Цагдаагийн газарт шинээр томилогдсон цагдаагийн дэслэгч Д.Алтангэрэл, Э.Өлзийбадрах, П.Жигмэдсүрэн нарын 3 төгсөгч, эчнээгээр суралцаж төгссөн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг, Б.Батбаатар, О.Мөнхсоёмбо, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Даваахүү, М.Батбилэг нарын 5 алба хаагч нарыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хүндэтгэл” үзүүлэн, хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.
Шинээр төгсч ирсэн болон ажилд томилогдсон алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.