/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газраас алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр улирал тутам сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулдаг ба 2018 оны 4 дүгээр улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Сахилгын зөвлөгөөнийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нээж Цагдаагийн газраас 2018 онд алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон тасаг, хэсгүүдийг дотооддоо зохион байгуулсан ажлын танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр 2018 онд сахилга хариуцлагаараа бусдыг манлайлан ажилласан цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож, дэд хурандаа М.Энхтөр, хошууч Б.Очирпүрэв, хошууч Б.Амартүмэн, хошууч М.Энхболд, ахлах дэслэгч М.Баяржаргал, ахлах дэслэгч Ш.Энхбаяр, дэслэгч Ч.Анхбаяр, дэслэгч Н.Дашжав, ахлагч Алтансүх, дэд ахлагч Эрдэнэсүрэн, дэд ахлагч Энхжаргал, дэд ахлагч Батаа нарт “Талархал” хадгалуулан, сахилгын зөрчил гаргасан алба хаагч нарт “Албан шаардлага” гардууллаа. Мөн цагдаагийн газрын даргын зүгээс нийт алба хаагчдадаа хандаж үүрэг, ажлын чиглэл өгч, 2019 онд сахилга хариуцлагаараа тэргүүний хамт олон болох “Уриалга” гаргалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна