/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Тус цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдыг шалгаруулан 2018 оны шилдэг алба хаагчдыг тодрууллаа.

Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр Халхгол сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Санчир, эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа нарын 18 алба хаагч,

Цагдаагийн газрын “Оны онцлох алба хаагч”-аар Гэмт хэргийн талаар хамгийн үнэ цэнэтэй мэдээлэл олсон эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр, хамгийн шуурхай, хариуцлагатай алба хаагчаар мөн тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Хилийнчулуу

“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Матад сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Энхтөр, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чулуунбаяр нарын 14 алба хаагч,

“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн,

“Тэргүүний хамт олон”-оор хошууч Б.Амартүмэн захирагчтай Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны хамт олон шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна