/ / АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ЯРИА ХИЙЖ, ХУУЛЬ СУРТАЛЧИЛЛАА

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ЯРИА ХИЙЖ, ХУУЛЬ СУРТАЛЧИЛЛАА

Тус цагдаагийн газраас “Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, танилцуулга хийж, шинэ жилийн баяр болохтой холбогдуулан баярын амралтын өдрүүдэд өөрсдийн болон байгууллагын аюулгүй байдлыг ханган ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар санамж, сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.

Дээрх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу нийт 158 алба хаагчид 200 байгууллага, аж ахуйн нэгжийн 16,000 орчим ажилтан, албан хаагчид яриа хийж ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна