/ / ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА.

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА.

Шинэ оны босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/917 дугаар тушаалаар цагдаагийн цол олгосоныг Цагдаагийн газрын дарга, удирдлагууд гардуулан өглөө.

Үүнд: Цагдаагийн газрын эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Дариймаа “Цагдаагийн ахмад” цолоор, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Гэрэлбаатар, мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Очир-Эрдэнэ, эмч, цагдаагийн дэслэгч Д.Намуун “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Гантөгс “Цагдаагийн ахлах ахлагч” цол тэмдэгээр тус тус шагнагдсан байна. Цол шагнагдсан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна