/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ШАГНАЛААР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ШАГНАЛААР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд идэвх зүтгэл, санаачилга, үр бүтээл гарган, ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.

- Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан"-аар тус Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун,

- Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны “Тэргүүний хамт олон”-оор тус цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг,

-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны “Ажил мэргэжлийн шилдэг мөрдөгч”-өөр тус цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Амартайван,

- Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Оны шилдэг санхүү, бүртгэлийн ажилтан”-аар тус Цагдаагийн газрын захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж ,

- Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны "Ажил, мэргэжлийн аварга алба хаагч-холбооны инженер"-ээр тус Цагдаагийн газрын шуурхай удирлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад В.Болормаа

-Дотоодын цэргийн штабын "Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч"-аар Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад Н.Эрдэнэ ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

-Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ү.Алтантуяа,
-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Болдоо, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд,
-Дотоодын цэргийн штабын “Баярын бичиг”-ээр Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулчин, ахлагч н.Ган-Очир,
-Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Баярын бичиг”-ээр эмч, цагдаагийн ахмад Д.Дариймаа, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гэрэлбаатар нарыг тус тус шагнасаныг тус цагдаагийн газрын дарга, удирдлагууд гардуулан өглөө. Шагнагдсан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Цагдаагийн мэлмий хурц, өлмий бат орших болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна