/ / СУМДАД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

СУМДАД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам /код 112/, Цагдаагийн газрын 2019 оны дотоодын хяналт шалгалт зохион явуулах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуунаар ахлуулан Ц.Одчулуунаар ахлуулан сумдад ажиллалаа.

Ажлын хэсэг сум орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан,  гэмт хэрэгтэй тэмцэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллаж буй сумын Засга дарга нарыг шагнаж урамшуулахаас гадна Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 104, 105, 106 тоот тогтоолоор батлагдсан “Дорнод аймагт зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” дэд хөтөлбөрийг иргэдэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна