/ / АЛБА ХААГЧДЫН ДУНД "БИ ЦЭВЭР БИЧИГТЭН" ХИЧЭЭНГҮЙ БИЧГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДЛАА.

АЛБА ХААГЧДЫН ДУНД "БИ ЦЭВЭР БИЧИГТЭН" ХИЧЭЭНГҮЙ БИЧГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх ажлын хүрээнд тасаг албадын алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах зорилгоор “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдааныг 2019 оны  03 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

 Уралдааны 1 дүгээр үе шатанд нийт 134 алба хаагч оролцож, Дорнод аймгийн 8 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Цолмон багшаар алдаа, хичээнгүй бичгийн стандартыг дүгнэсэн бол 2 дугаар үе шатандтэнцсэн алба хаагчдийг өөрийн ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Эссэ” бичлэгийн уралдаан явуулж, дүгнэсэн байна.

Уралдааны тэргүүн байранд мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа, дэд байранд бичиг хэргийн эрхлэгч, бичээч архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Баярхүү, гутгаар байранд жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг нар шалгарч  дурсгалын зүйл, цалингийн хувиар шагнаж урамшууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна