/ / "ЗӨВ ТУСГАЛ" АЯНЫ ХҮРЭЭНД ЦАГААН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА.

"ЗӨВ ТУСГАЛ" АЯНЫ ХҮРЭЭНД ЦАГААН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА.

       Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцлийг арилгах зорилггоор улсын хэмжээнд зохион явагдаж буй "Зөв тусгал" хөдөлгөөнийг Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд "Хүүхэд хамгаалагч" нарын хамтаар зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн нийт 120 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний эцэг, эх, сургагч багш, төрийн байгууллагын алба хаагчдад "Хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх" талаар мэдээлэл хийж санал хүсэлтийг нь сонсож зөвлөгөө өгч. "Зөв тусгал" аянд нэгдүүлэн ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна