/ / ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭДНИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ ОРОЛЦОХ МЭДЛЭГИЙГ ОЛГОХ “ТОД ӨНГӨ ДОРНОДООС" БОДИТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭДНИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ ОРОЛЦОХ МЭДЛЭГИЙГ ОЛГОХ “ТОД ӨНГӨ ДОРНОДООС" БОДИТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зам тээврийн ослын бодит байдлыг хүүхдэд харуулах замаар тэднийг замын хөдөлгөөнд зөв оролцуулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, заах арга барилыг эзэмшүүлэх замаар хүүхдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Бодит сургалтыг”-ыг Авто тээврийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Онцгой байдлын газар, авто машин сонирхогчдын холбоо, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн “Хилчин” дугуйн клубийн дугуйчид, Авто курсүүдийн холбоо, Мотоцикл сонирхогчдын холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн ахлах бүлгийн 600 гаруй хүүхэд хамрагдсан юм.

       Тус цагдаагийн газраас явган зорчигч иргэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Тод өнгө” аяныг эхлүүлээд байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна