/ / ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАМТАРСАН БАГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАМТАРСАН БАГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Тээврийн Прокурорын газар, Тээврийн цагдаагийн албанаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид болон аймгийн Прокурорын газрын прокуроруудад “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл ба өнөөгийн байдал”, “Зам тээврийн осол гарахад авто зам, орчин, тээврийн хэрэгсэл хэрхэн нөлөөлдөг талаар”, “Зам тээврийн ослын газрын үзлэг хийх, бүдүүвч зураг хэрхэн зөв үйлдэх талаар”, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа практик асуудал” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион явууллаа.

     Сургалтад хамрагдсан прокурор, мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, зохицуулагч нарт Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албанаас хамтран 2018 онд “Зам тээврийн ослыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр бэлтгэн гаргасан ном, гарын авлагыг тарааж хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгч ажилласан. Сургалтад цагдаа прокурорын байгууллагын 70 орчим алба хаагчид оролцсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна