/ / ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧИД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН УРЛАГИЙН НААДМЫН II ШАТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧИД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН УРЛАГИЙН НААДМЫН II ШАТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

       Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Соён гэгээрүүлэх ажлын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг нээн илрүүлэх, алдаршуулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан урлагийн наадамд цагдаагийн газрын авьяаслаг алба хаагчид, гэр бүлийн гишүүдийн хамт оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс:

 Уран уншлагын төрөлд, Тэргүүн байранд: эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Лхагватөмөр ,

 Бүжгийн төрөлд Гутгаар байранд жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг

 Хөгжмийн төрөлд: Дэд байранд: цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Одхүү,

Гэр бүлийн урлагийн тоглолтын төрөлд: Гутгаар байранд: хэв журмын цагдаа,цагдаагийн ахлах ахлагч Д.Нямбаярын гэр бүлийн тоглолт тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Алба хаагчид болон гэр бүлийнхэнд ажлын амжилтыг хүсэж талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна