/ / “ШИЛДЭГ УДИРДАГЧ-2019” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ШИЛДЭГ УДИРДАГЧ-2019” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

        Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Цагдаагийн газрын тасаг хэсгийн дарга, ахлахуудын дунд удирдлагын манлайллыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтануудын хариуцлага хандлагыг өөрчлөх, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ШИЛДЭГ УДИРДАГЧ-2019” ур чадварын тэмцээнийг зохион явуулж дүгнэлээ.

       Тасаг, хэсгийн дарга, ахлахууд хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, сэтгэн бодох IQ, галт зэвсгийн задаргаа, буудлага, бие бялдрын норматив, шийдвэр гаргах мэргэжлийн ур чадвар, мэдээллийн сангийн ашиглалт, компьютерийн мэдлэг, эссэ бичлэг зэрэг төрлүүдээр оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

         Ур чадварын тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв Тэргүүн байр, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр Дэд байр, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Амартайван Гутгаар байранд тус тус шалгаран Өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна