/ / ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД ХУВААРЬТ ГАЗРЫН ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД ХУВААРЬТ ГАЗРЫН ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Чойбалсан хотын хэмжээнд хүйтний хэм эрс нэмэгдэж, цас орсоны улмаас хот доторх явган хүний болон автомашины замын хөдөлгөөнд саад учирч, осол гэмтэл гарах шалтгаан нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хэрлэн сумын Засаг даргын А/82 дугаар захирамж гарч, бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбай болон байгууллагын орчны 50 метр хүртэлх зам талбайн цас, мөсийг цэвэрлэх ажил зохион явагдаж байна.
Тус Цагдаагийн газраас замын хөдөлгөөнд хяналт тавих ажлыг эрчимжүүлэн, иргэдийн уулзвар гарцаар зорчих, хөдөлгөөн ихтэй газруудад хүч нэмэгдүүлэн ажиллаж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үеийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Мөн "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ээс төв замын уулзвар, хурд сааруулагч, явган хүний гарц зэрэг газруудад давс цацаж, хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо халтиргаа гулгаанаас сэргийлж, сонор сэрэмжтэй зорчихыг АНХААРУУЛЖ байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна