/ / “ЭРГҮҮЛ ХЯНАЛТ”, “ХАЛЬТИРГАА ГУЛГАА” АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

“ЭРГҮҮЛ ХЯНАЛТ”, “ХАЛЬТИРГАА ГУЛГАА” АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний хэм эрс нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус Цагдаагийн газраас “Эргүүл хяналт”, “Хальтиргаа гулгаа” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг аймгийн хэмжээнд зохион явуулж байна.
Арга хэмжээний хүрээнд гэр хороолол, алслагдмал, харанхуй эмзэг цэгүүдэд хүрч ажиллах, аймгаас орох гарах хөдөлгөөн, төв болон гэр хорооллын замуудад хяналт тавих ажлыг эрчимжүүлэн, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан нартай хамтран хуваарь томилгоонд орж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн бүх шатны төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй байдлыг хангаж ажиллах, 2023 оны 01 сараас шинээр хэрэгжиж буй хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна