/ / ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД САНАЛ ХҮСЭЛТИЙН ХАЙРЦАГ БАЙРШУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД САНАЛ ХҮСЭЛТИЙН ХАЙРЦАГ БАЙРШУУЛЛАА

Тус цагдаагийн газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамтыг эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад санал хүсэлтийн хайрцаг байршууллаа.
Дээрх санал хүсэлтийн хайрцгийг байршуулснаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүчирхийлэлд өртөж, хохирох, түүнчлэн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, хүүхдийн оролцох эрхийг хангах, санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн тодорхой төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна