/ / “МОНГОЛЫН АХМАДЫН БАЯР”-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАД АЖИЛЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“МОНГОЛЫН АХМАДЫН БАЯР”-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАД АЖИЛЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагын түүхийг бичилцэж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бэхжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн, “Алдар нь мөнхөрсөн алтан үеийнхэн” үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 2 үе шаттай зохион байгуулж, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар жагсаж хүлээн авлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн газрын 50 гаруй ахмад ажилтнууд оролцож, туганд хүндэтгэл үзүүлсэн байна.
Үйл ажиллагааний үеэр ахмад ажилтан нарт зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, азтан шалгаруулах сугалаа явуулж, “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” тэмдгээр бэлтгэл хошууч Д.Жавзандулам, "Монгол цагдаа" тэмдгээр бэлтгэл ахлах ахлагч Д.Сүхбат, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр 8 ахмад ажилтан, 2тн нүүрсний “Эрхийн бичиг”-ээр 10 ахмад ажилтан нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Алдар нь мөнхөрсөн алтан үеийнхэн болсон үе үеийн ахмад ажилтнууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна