/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАД АЖИЛТНУУД БОЛОН ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫН ХАМТЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАД АЖИЛТНУУД БОЛОН ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫН ХАМТЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинэ, залуу алба хаагчдын сахилга ёс зүйг төлөвшүүлэх, байгууллагын түүхэн замналыг сурталчлан таниулах, ахмад ажилтнуудын тэргүүн арга, туршлагыг уламжлуулан өвлүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор тус Цагдаагийн газраас Ахмадын хорооны ахмад ажилтнуудыг урьж, баг хариуцсан хэсгийн байцаагч нартай уулзах уулзалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтаар хэсгийн байцаагч нарт зориулж, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Жавзандулам “Харилцаа, ёс зүй” сэдвээр, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н.Болдсайхан “Өдөр тутмын бүртгэл, объектын судалгаа” сэдвээр, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Ганхуяг “Хэсгийн байцаагч нарын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар ”Багийн хамтын ажиллагаа” сэдвээр тус тус сургалт мэдээлэл явууллаа.
Мөн үеэр хэсгийн байцаагч нарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ажлын зохион байгуулалтыг оновчтой болгох, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, ахмад ажилтнуудын ажлын шилдэг арга туршлагыг таниулах, тэднийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарч буй саналыг Цагдаагийн газрын удирдлагад уламжлахаар шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна