/ / МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРТОЙ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ НАР УУЛЗЛАА

МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРТОЙ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ НАР УУЛЗЛАА

Дорнод аймагт Монголын анхны эмэгтэй генерал болох Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн сургалт, соёл хүмүүжлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор ажиллах үед төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нар уулзалтын арга хэмжээг зохион байгуулж, санал бодлоо солилцоо.
Бригадын генерал Г.Болор нь 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (MINURCAT) анхны Монгол эмэгтэй алба хаагчаар, 2013 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд тус тус үүрэг гүйцэтгэсэн, мөн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснийхээ дараа Нью-Йорк хот дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны албанд Энхийг сахиулах ажиллагааны офицероор ажиллаж байсан юм. Тэрээр 2022 онд Монгол Улсынхаа анхны эмэгтэй генерал болсон нь манай улсын олон мянган дүрэмт хувцастай эмэгтэй алба хаагчдад урам зориг өгсөн явдал болсон юм.
Уулзалтанд тэрээр “Эрэгтэйчүүд давамгайлсан орчинд энхийг сахиулагч эмэгтэйчүүд зөрчил, мөргөлдөөнийг багасгах, урьдчилан сэргийлэхэд тусалдаг ба мөргөлдөөний үеэр болон дараа нь олон нийтийн, тэр дундаа эмэгтэйчүүд, охидын хэрэгцээг үр дүнтэй шийдвэрлэх эерэг хандлагыг бий болгодог.” гэж энхийг сахиулах ажиллагааны үеийн эмэгтэй алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, эх орныхоо цаашдын ирээдүйн сайн сайхны төлөө нэр төртэй оролцох бахархам үйлсийн талаар алба хаагчдад танилцуулж, санал хүсэлтийг сонсож, зөвлөмж өгсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна