/ / “ШИЛДЭГ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ШИЛДЭГ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алба хаагчдын албандаа хандах хандлага, идэвх санаачлага, албан үүрэг гүйцэтгэлт, хууль эрх зүй онолын мэдлэгийг дээшлүүлэх, бие бялдрын норматив хангаж байгаа байдал, ажлыг үнэн зөв бодитоор үнэлж, дүгнэх, ажлын дадлага туршлагыг дээшлүүлж тэргүүний шилдэг алба хаагчийг тодруулах зорилгоор Дотоодын цэргийн 826 дугаар салбарын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг хамгаалалтын ажилтан” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг хууль эрх зүй, онолын мэдлэг, галын бэлтгэл, буудлага, дотоодын цэргийн норматив, 5 км-ын марш тактик гэсэн үндсэн 4 төрлөөр зохион байгуулахаас гадна онолийн мэдлэгийг хууль эрх зүйн тест, сэтгэл зүй, цэргийн нийтлэг дүрэм, компьютерын хэрэглээний программын мэдлэг гэсэн 4 төрлөөр нийт 125 асуултаар шалгалт авч, Дотоодын цэргийн нормативаас зөрчлийн шинж тэмдэг, мөрийг илрүүлэх, шалган нэвтрүүлэгчийн харааны ой /гярхай/ байдлыг шалгах, шалган нэвтрүүлэгч тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, зөрчигч этгээдийн биед үзлэг хийх, ой тогтоолтыг шалгах, хамгаалах иж бүрэн хувцас өмсөх, цув оймс бээлий газы, АКМ, ПМ бууны хагас задаргаа, угсаргаа хийх, 24 кг-ийн гийр өргөх гэсэн 8 төрлөөр сорилт авсан юм.
Мөн марш тактикийн гүйлтийн замыг гранат, уран жолоодлого, тактик саадтай зурвас, хорт утаа, буудлага гэсэн 5 цэгүүд байршуулан, алба хаагч тус бүрийн хувийн амжилтыг цагаар тооцож, нэгтгэн дүгнэснээр "Тэргүүн байр"-нд хамгаалалтын ажилтан ахлагч Б.Баяртулга шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, цалингийн хувь, "Дэд байр"-нд хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Отгонбат, "Гутгаар байр"-нд хамгаалалтын ажилтан дэд ахлагч Н.Энхжавхлан нар шалгарч, "Өргөмжлөл", медаль, цалингийн хувиар тус тус шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна