/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.БАТЧУЛУУН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.БАТЧУЛУУН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦҮҮЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/1403 тоот тушаалаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаярын ажлын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хүлээлцүүлээ.
- Тус Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Т.Ганзориг нь Монгол Улсын Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Цагдаагийн газруудад 19 жил удирдах албан тушаал хашиж, сүүлийн жилүүдэд өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдийн “ТАЛАРХАЛ”-ыг хүлээн, байгууллага, хамт олноо үлгэрлэн манлайлан ажилласан юм.
- Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын хариуцлагатай албан тушаалд шинээр дэвшин томилогдож, аймгийн Цагдаагийн даргын үүрэгт ажлаа нэр төртэйгөөр ажлаа хүлээлгэн өгч байна.
- Тус Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллах хугацаандаа иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Архигүй Дорнодчуудын төлөө", "Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх", "Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх" зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан батлуулж, Улсын хэмжээнд үлгэр болохуйц олон ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн билээ.
- Мөн алба хаагчид үүргээ гүйцэтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсох, ажлын байраар хангах, алба хаагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн олон бүтээлч ажлуудыг дурдахад таатай байна.
- Үүнээс гадна алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг ахиулахад онцгой анхаарч ажилласны зэрэгцээ, улс, аймаг, бүсийн чанартай томоохон 100 гаруй тэмцээн уралдаанд алба хаагчдыг бэлтгэн оролцуулж, Цагдаагийн газрын түүхийг арвижуулсан олон сайхан бахдам ялалт амжилтыг үзүүлсэн юм.
- Наран ургах Эх орны зүүн хязгаар Дорнод нутгийн Цагдаагийн газрын нэгэн үеийн түүхийг бүтээлцэж, ажил албан дээрээ удирдлага, амьдрал дээр олон залуусыг ёс суртахуунд хөтлөн сургаж, өрхийн Тэргүүн төрсөн эцэг шиг нь, ах шиг нь байж, Түүхэн амжилт өөд чиглүүлэн ажилласан Эрхэм цагдаагийн хурандаа Т.Ганзориг Танд ХАМТ ОЛОН бидний зүгээс чин сэтгэлийн халуун “ТАЛАРХАЛ” илэрхийлэн, цаашдын ажил, хөдөлмөрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна