/ / “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 940/ “Соён гэгээрүүлэх ажил”, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөр, “Та татгалз” нөлөөллийн аяны хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүл тэдний хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийн үйл ажиллагааг “Баянтүмэн натурал виллаж” амралтын бааз дээр Цагдаагийн газрын хамт олон, гэр бүлийн 190 гаруй гишүүдийн дунд зохион байгууллаа.
-Өдөрлөгөөр тасгууд мэндчилгээ, хүүхдийн гар зургийн уралдаан, олс таталт, "Аав ээж би" хөгжөөнт буухиа тэмцээний төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж, нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасаг 1 дүгээр байр, Дотоодын цэргийн 826-р тусгай салбар 2 дугаар байр, Шуурхай удирдлагын тасаг, Удирдлагын баг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг 3 дугаар байранд тус тус шалгарч шагнууллаа.
-Үйл ажиллагааны төгсгөлд алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд азтан шалгаруулах сугалаа явуулж, 10 азтанг тодруулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна