/ / “ЦАХИМ УР ЧАВАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦАХИМ УР ЧАВАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чиглэлээр мэдээ, мэдээллийг авах зорилгоор шинээр байгуулагдсан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга н.Халиун, ахлах мэргэжилтэн нарыг урьж оролцуулан, “Цахим ур чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар нийт 90 гаруй албан хаагч хамрагдаж төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэг, үйл ажиллагаа, үйлчилгээний талаар танилцуулга, төрийн нийтлэг системүүдийн ойлголт, цахим ур чадвар ба мэдээллийн аюулгүй байдал, тоон гарын үсэг түүний хэрэглээ гэсэн сэдвүүдийн дагуу мэдлэг, мэдээлэл авлаа.
Мөн энэ үеэр төрийн алба хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа, сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүлcэн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна