/ / “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Монгол Улсын засгийн газар болон АНУ-ын төрийн департаментийн хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сургалт Дорнод аймагт 2 өдөр зохион байгуулагдлаа.
-Сургалтад тус аймгийн Шүүхийн шүүгч, прокурор, цагдаагийн газрын алба хаагчид хамрагдсан бөгөөд сургалтыг шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн сургагч багш нар удирдан явуулсан байна.
Энэхүү сургалт нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогчийг таних, илрүүлэх ур чадвар, техник арга барил олгох, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр мэдлэгийг олгож, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэн ажиллах талаар нэг мөр ойлголтыг өгсөн сургалт юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна