/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

НИЙТ ДОРНОДЧУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЭХИЙН ЯЛДАМД ДАРААХ СЭРЭМЖЛҮҮЛЭГИЙГ ХҮРГЭЕ... Баярын энэ өдрүүдэд албан байгууллага, аж ахуй нэгжүүд ажлаа дүгнэж, хуучин оноо үдэж, шинэ оноо утгаж баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж гэмт халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх арга хэмжээ авч байх хэрэгтэй байна.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Түүнчлэн урьд жилүүдэд гарсан эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд салют /пиротехник/-тэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч, Галын аюулаас урьдчилан сэргийлж, олон нийтийн газарт салют /пиротехник/-ийн хэрэгсэл хэрэглэхдээ аюулгүй байдлаа хангаж мэргэжлийн байгууллагын туслалцаа авахыг анхааруулъя.
Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өмч хөрөнгөндөө /автомашин, цүнх сав, дээл хувцас, гэх мэт эд зүйл/ анхаарч манаа харуул, жижүүртэй газарт байлгаж, тэдний ажлын хариуцлагыг сайжруулахыг зөвлөж байна”.
ТА БҮХЭН ОСОЛ ЭНДЭГДЭЛГҮЙ ГЭР БҮЛ, ХАМТ ОЛОНТОЙГОО БАЯРАА САЙХАН ТЭМДЭГЛЭЭРЭЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна