ЯЛ ШИЙТГЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ
Дорнод аймгийн Цагдаагийн газар нь иргэд төрийн албаны шалгалт өгөх, сонгуульд нэр дэвших, ургийн овог нэр солих, хүүхэд үрчилж авах, хууль, хүчний байгууллагад ажилд орох зэрэг шаардлагаар ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технилогийн төвөөс цахим сүлжээгээр хүлээн авч, ажлын 2 өдөрт багтаан олгоно.
Тодорхойлолт авхад бүрдүүлэх материал:
- Эрх бүхийн байгууллагын тодорхойлолт авахыг хүссэн албан тоот
- тодорхойлолт авах хүний овог /бүтэн/, нэр, регистрийн дугаарыг бичсэн байна.
- Цагдаагийн газрын 3 давхарт 304 тоот өрөөнд олгож байна.